Та нэгдүгээр сарын зурхайгаа уншаарай!

2018 оныг та гэр бүл, хайр дурлал, ажил мэргэжил, сурлага хөдөлмөрийн тал дээр амжилт, сайн сайхан зүйлсээр дүүрэн үдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин шинэ оны эхний сард дээрх бүгдийн талаар од эрхэс юуг өгүүлж байгаа бол? Ингээд уншигч танд нэгдүгээр сарын өрнийн зурхайг хүргэж байна. 


1 Хонь - Эрч хүчээр дүүрэн байна

Энэ оныг та карьер болон нийгмийн байр суурийн хувьд томоохон дэвшилттэйгээр эхлүүлэх нь. Албан тушаал ахих эсвэл нэмэгдэл цалин авах магадлал өндөр тул ажлынхаа төлөвлөлтийг сайн хийхийг зөвлөж байна. Удирдлагууд, дээгүүр албан тушаалтнууд танд анхаарал илүүтэйгээр хандуулж, ойртож ажиллах болно. Нэгдүгээр сарын 10-наас хойш шинэ төсөл эхлүүлбэл ашиг тус өндөр байх магадлалтай. Ерөнхийд нь дүгнэвэл хониныхны хувьд дараа сард илүү оюун ухаан шаардсан, бүтээлч ажлыг амжуулах эрч хүчээр дүүрэн байна. 

Нэгдүгээр сарын 25-наас хойш хайр дурлалын зарим асуудлууд тань сөхөгдөж магадгүй. Залуучууд шинэ ондоо амьдралын болоод өөрийнхөө талаар цоо шинэ хандлага, үзэл баримтлалтайгаар орох нь зүйтэй гэж од эрхэс зөвлөж байна.

2 Үхэр - Хол газар явж аялахад маш тохиромжтой

Өөрийн хувийн, оюун билгийн, сэтгэл санааны цар хүрээгээ нэмэх цаг. Хол газар явж аялахад маш тохиромжтой. Оюуны хүрээнд шинэ хобби, судлах зүйл гарч ирнэ. 

Дотно харилцааны тал дээр огт өөр газрын, эсвэл өөр соёлын хүнтэй учрах боломжтой. Хайр дурлалын асуудлаас шалтгаалж таны хувийн байдал, зан авирт өөрчлөлт гарч магадгүй. Өөрийн "эго"-гоо хяналтад байлгах нь зөв. Нэгдүгээр сарын 10-наас хойш нийтийн дундах байдал, нийгмийн байр суурийн хувьд танд зарим шинэ зүйл учирна. Та олны анхааралд хүссэн хүсээгүй өртөх магадлалтай.

3 Ихэр - Хайр дурлалын асуудалдаа болгоомжтой хандах хэрэгтэй

Байгалаасаа яриасаг зантай ихэрийнхний хувьд энэ сар нэлээн чимээгүй өнгөрөх нь. Өөрөөр хэлбэл илүү дотогшоогоо хандсан байдалтай байна. Халуун дулаан учралыг хүсэмжлэх, эсвэл хэн нэгэнтэй сэтгэлээ уудлан ярилцах хүсэл их төрнө. 

Хайр дурлалын асуудалдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Бодлогогүй хэлсэн үгнээс болж цаашдаа харамсахаар асуудал гарч магадгүй. Ямарваа асуудалд бодит байдлыг юуны түрүүнд бодолцож үзээрэй. Нэгдүгээр сарын 19-ээс хойш өөрийн хийх дуртай зүйлээ дахин эхлүүлэхэд тохиромжтой. Эсвэл шинэ зүйл судалж, сонирхож болно. 25-ны дараагаас хүрээлэн буй орчны болон бусадтай харилцах харилцааны тал дээр асуудал урган гарах магадлалтай.

4 Мэлхий - Шинэ хайртай учирна

Хайр дурлал, хамтын амьдралын тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ярих, зөвшилцөх зүйл ихээр гарна. Шинэ хайртай учирч ч магадгүй. Зарим мэлхийнүүд хайр дурлалын асуудалд томоохон алхам хийнэ.

Харин ажил төрлийн хувьд үл ойлголцол, маргаан гээд асуудлууд олноор гарах магадлалтай. Зарим хүмүүс тодорхой шалтгаангүйгээр тантай сөргөлдөнө. 

Хоолны дэглэм барьж эхлэх, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Дасгал хөдөлгөөн хийж стресс, уур уцаараа багасгах арга хэмжээ аваарай. Нэгдүгээр сарын 19-нээс хойш та дотоод ертөнцдөө илүү ойр байх бөгөөд сэтгэл зүйн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт танд гарах болно. Мөн санхүү, төлбөрийн асуудлууд таны анхаарлыг илүүтэй татна. 

5 Арслан - Гал халуун дурлалын романс эхлүүлнэ

Эрүүл мэндээ сайжруулах болон ажил дээрх үр бүтээлтэй байдлыг нэмэгдүүлэхэд өөрийн чаддаг бүхнээ ашиглаарай. Бичиг цаасны болон хүнтэй харилцах ажлууд нэлээн гарах нь. Хамтран ажиллагсад тань аятай, түшиг тулахтай байна. 

Идэж, ууж байгаа зүйлсдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Нэгдүгээр сарын 10-ны дараагаас хоолны дэглэм эхлүүлэх эсвэл дасгал хөдөлгөөн хийж эхлэхэд тохиромжтой. Мөн та өөрийгөө илэрхийлэх, бусдад хэн гэдгээ харуулахыг юунаас ч илүү хүсэмжилнэ. Зарим арслангууд гал халуун дурлалын романс эхлүүлж магадгүй. 

6 Охин - Өөрийгөө өөрчлөхөд анхаар

Шинэ оныг та хайр дурлал, амжилт бүтээл гээд тааламжтай бүхэнд бэлэн, эрч хүчтэй эхлүүлнэ. Нэгдүгээр сарын 10-наас хойш бүтээлч төсөл эхлүүлбэл үр ашиг ихтэй байна. Нойрны хэмнэл алдагдах магадлал өндөр тул ачааллаа тохируулж ажиллахыг зөвлөе.

Гэртээ их цэвэрлэгээ хийх, эсвэл шинээр засаж тохижуулах хэрэг гарна. Хөршүүд, хамт амьдардаг хүмүүстэйгээ болгоомжтой харьцах нь зүйтэй. 

7 Жинлүүр - Та сайн амарч аваарай

Гэр дотор тань хийх зүйл нэлээн их гарах нь. Ярилцах, зөвшилцөх юм мундахгүй. Гэртээ засвар хийх, шинэ зүйл авч тавихад тохиромжтой. Эрүүл мэндийн хувьд хоол шингээх тогтолцоо тань их мэдрэмтгий болох тул ямарваа зүйлийг хэтрүүлж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Нэгдүгээр сарын 10-ны дараагаас гэртээ эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт шинээр хийх зүйл тань их үр өгөөжтэй байна. Бусадтай харилцахдаа хэтэрхий хүчлэхгүй, түрэмгийлэхгүй байх нь зөв. 

Дараа сард таны хувьд хамгийн чухал зүйл амралт, эрч хүчээ нөхөх явдал гэдгийг санаарай. Сарын сүүлчээр амьдралын хэтийн зорилготой тань холбоотой асуудлууд сөхөгдөж магадгүй. 

8 Хилэнц - Хэрэггүй зүйлд мөнгө үрэхээс болгоомжил

Шинэ он гарлаа гээд одоо хийж байгаа зүйлснийхээ хэмнэл, ерөнхий хандлагыг өөрчилж хэрхэвч болохгүй. Таны эргэн тойрон эрч хүчтэй байхыг танаас хүсэж байна. Янз бүрийн салбарт хүнтэй харилцах хэрэг бишгүй гарна. 

Зарим хилэнцнийхэнд ямарваа нэгэн "санал" тавигдаж магадгүй. Дараа сарын 10-наас хойш эхлүүлсэн шинэ ажил таны ажлын үр бүтээл, өдөр тутмын хэвшилд тань сайн нөлөө үзүүлнэ. 

Хэрэггүй зүйлд мөнгө үрэхээс болгоомжил. 19-нээс хойш таны гэр, аюулгүй байдал анхаарал татаж эхэлнэ. 

9 Нум - Ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулаарай

Санхүүгийн тал дээр анхаарч, авч буй цалин чинь яг хүрэлцээтэй эсэхийг дахин бодолцож үзэх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн тохиролцоо, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах магадлал өндөр. Мөнгө олох шинэ арга үр ашгаа сайн өгч магадгүй. Нэгдүгээр сарын 10-наас хойш орлогыг тань нэмэгдүүлэх шинэ ажил гарч ирэх боломжтой.

19-ны дараагаас хүрээллийнхэн, харьцдаг хүмүүстээ илүү анхаарал хандуулах шаардлага гарна. 

10 Матар - Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Дараа сард төрсөн өдөр нь тохиох матрынхны хувьд өөрийгөө бусдад илэрхийлэх, бодол санаагаа хуваалцах тал дээр түлхэц өгөх хэрэгтэй. Өөрийн гадаад төрхөө сайжруулах юм уу өөрчлөлт хийхэд тохиромжтой. Нэгдүгээр сарын 10-ны дараачаас хувьдаа шинэ ажил эхлүүлбэл үр ашиг их гарна. Амралт ховорхон гарах тул биеэ амраах дасгал хөдөлгөөн хийж байх нь зөв. 

Матрын ордонд энэ жил Бархасбадь гарагийн тохиол явагдах тул энэ нь боломж завшаан, гэнэтийн азаар дүүрэн жил таныг хүлээж буйг илэрхийлж байна. 

11 Хумх - Тэвчээртэй байгаарай

Байгальд өнгөрүүлэх цаг гаргаж, болж өгвөл ганцаараа байж өөрийн дотоод ертөнцдөө төвлөрөх сар. 

Багийн ажил, зорилтот бүлэг зэрэгт удирдан чиглүүлэх үүргийг гүйцэтгэхэд тохиромжтой. Иймэрхүү ажлуудыг ард гарах эрч хүч танд дүүрэн байх болно. Сарын сүүлчээр хувийн нууцаа илчлэх, эсвэл нуугдмал санаагаа гаргах хэрэгтэй болж магадгүй.

Нэгдүгээр сарын 25-ны дараачаас хайр дурлал, дотно харьцааны асуудал анхаарлыг тань илүүтэй татах тул тэвчээртэй байж, эвийг нь олж харьцахыг зөвлөж байна. 

12 Загас - Найз нөхдөдөө цаг заваа харамгүй гарга

Найз нөхөд тань энэ сард тантай их ойр байна. Зорилго, хүсэл мөрөөдөл тань эргэн сөхөгдөх, эсвэл өөрчлөгдөж шинэчлэгдэх магадлалтай. 

Карьерын тал дээр та эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ тэр их эрч хүчээ гаргахдаа бусдыг ядраахаас сэргийлээрэй. Олон нийтийн дундах таны байр суурь дээшилнэ. Нэгдүгээр сарын 10-ны дараачаас шинэ зорилготой болох эсвэл шинэ нөхөрлөл бий болгоход тохиромжтой. 

Сарын сүүлчээр таны ажил болон өдөр тутмын амьдралын хүрээнд асуудал урган гарч магадгүй. Мөн эрүүл мэнддээ анхаарахын зөвлөе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ