Эхнэр нь “хуучин” нөхрөө дуудлага худалдаанд тавьжээ

Dorte L гэх нууц нэрээр  Германы Гамбург хотын нэг  оршин суугч эмэгтэй өөрийн нөхрийг “eBay” дуудлага худалдаанд тавьсан байна.  Түүний “Хуучин нөхөр” нь 18 еврогийн (54 500 гаруй төгрөг) үнэтэй гэнэ. 

Тэд гэрлээд долоон жил болж байгааг 40 настай эмэгтэй тодруулан тайлбарлажээ.  Бидний харилцаа үеэ өнгөрөөсөн бөгөөд нөхөр бид хоёр “бие биедээ татагдахгүй” болсон хэмээн  эмэгтэй бичсэн байна.

Dorte L энэ асуудлаар электрон шуудангаар харилцахыг сонирхсон бүх хүнээс хүсчээ. Хүссэн хүмүүс манай нөхөртэй нийцэх эсэхээ шалгаж, Зул сараар дуудлагаар авч болно хэмээн  эмэгтэй бичсэн байна. 

Би сэтгэл хөдлөм олон хариу авсан ч, нэг ч тодорхой хариу ирээгүй гэж сүүлд нь тэр мэдээлжээ. 

“Реклам маш аятайхан болсон. Би олон сайхан хариу авч, надад олон ч майл илгээсэн” гэж тэр хэлсэн байна.

Үнэндээ бол би нөхрөө худалдах гээгүй гэж сүүлд нь Dorte L тайлбарлажээ.  Би хүмүүсийг хөгжөөх гэж л сүлжээнд ийм зар тавьсан юм гэж тэр хэлээд, нөхөр маань дуудлага худалдаанд тавигдсaнаа мэдээгүй, энэ тухай эндэхийн сониноос уншаагүй яваа гэжээ. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ