Женнифер Лоуренс зул сарын баяраар хүүхдийн эмнэлэгт зочилжээ


Холливудын алдартай жүжигчин Женнифер Лоуренс жил бүрийн зул сарын баяраар төрөлх Луисвилл хотынхоо (Кентакки муж) Norton Children's Hospital хүүхдийн эмнэлэгт зочлон бяцхан өвчтөнүүдэд баярын мэнд хүргэдэг уламжлалтай ажээ.

Энэ жил тэрээр зургаа дахь удаа тус эмнэлэгт хүрэлцэн ирж хоёр тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг тараан дотно яриа өрнүүлсэн байна. Дараа нь тэрээр эмнэлгийн ажилтнуудтай уулзан дурсгалын гэрэл зураг авахуулжээ.

Женнифер Лоуренс буяны сангаараа дамжуулан 2016 онд эмнэлгийн зүрхний эрчимт эмчилгээний тасгийг шинэчлэхэд хоёр сая ам.доллар хандивлажээ. Тэрхүү тасгийг түүний нэрээр “Jennifer Lawrence Foundation Cardiac Intensive Care Unit” гэж нэрлэсэн аж.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ