Цэвэр агаарт гэр бүлээрээ 20-50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх амралтын газрууд
ус хөтөлбөр нь Хотын их утаанаас зайдуу бяцхан үрстэйгээ хамт цэвэр агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг олгож, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой ажээ. Ингээд хөтөлбөрт нэгдэж, хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхэлсэн амралтын газруудыг танилцуулж байна. Цэвэр агаарт хүүхдүүдээ салхилуулж, эрүүл сайхан хооллож, хүүхдүүдтэйгээ хамт байх цагаа идэвхитэй өнгөрөөхийг хүсье.
Тэрэлж стар, ресорт
Хоногийн 250 мянган төгрөгийн шалны халаалттай ЦОМЦОГ гэрт баяр наадам, болон олон нийтийн амралтын өдрүүдэд болон баасан, бямба гаригт 190 мянган төгрөгөөр, Ням-пүрэв гаригт 150 мянган төгрөгөөр амрах боломжтой.
Та хоёр хоног амраад+ 1 хоног
Дөрөв хоног амраад+2 хоног
6 хоног амраад+3 хоног
8 хоног амарвал+4 хоног
10хоног амарвал+5 хоног бэлгэнд нь үнэгүй амарна.
Урамшууллын хугацаа: Гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал
Утас: 95883330
UB-2 Hotel
Тэрэлж горхийн байгалийн үзэсгэлэнт газарт байрлах УБ-2 зочид буудал нь бүх өрөөндөө 20 хүртэл хувийн хямдрал зарлаж байна.
Урамшуулалт хугацаа: 12 сарын 15-наас хоёрдугаар сарын 28 хүртэл
Холбогдох утас: 9909-8723
Чингисийн хүрээ
Чингисийн хүрээ амралтын газар нь даваа, мягмар, лхагва, пүрэв гарагуудад бүх гэрүүд 50 хувийн хямдралтай үйлчилж байна.
Урамшуулалт хугацаа: 2019 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл
Утас: 75101727
Чингисийн хүрээ
“Тоорил ханы хүрээ” амралтын газар
Улаанбаатар хотоос 35 км зайтай Төв аймгийн Түргэний голын эхэнд "Тоорил ханы хүрээ" жуулчны бааз шинээр нээгдлээ. Хуучнаар Бугын сангийн аж ахуй нэрээр олон нийт илүү мэднэ.
Тоорил ханы хүрээ зуслангийн газрын эхэнд Тоорил ханы шүтэж дээдэлдэг Зүрх хайрхан уул бий. Зүрх хайрхны хадан хошууны үзүүрт хойшоо хараад сууж буй монгол эр хүний дүрийг илэрхийлсэн уул байдаг байна.Тоорил хан одоогоос 850 гаруй жилийн өмнө 12-р зууны үед Монголын тал нутагт Туул голын сав газраар нүүдэллэн суурьшиж байсан хүчирхэг Хэрэйд аймгийн удирдагч байжээ.
Үүнийг нь бэлгэдэж “Тоорил ханы хүрээ” нэрээр нэрлэгдсэн монголын өв соёлыг таниулсан жуулчны бааз шинээр нээгджээ.
“Тоорил ханы хүрээ” амралтын газар нь жилийн дөрвөн улирал ажиллах бөгөөд нэг ээлждээ 100-150 зочин хүлээн авах хүчин чадалтай, өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй тохилог ресторанаар үйлчлэх болно. Өглөөний цай үнэ төлбөргүй.
Тоорил хааны хүрээ
itoim.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ