Н.Багабанди талийгаачаас нүүр буруулжээ
Улс төрчид тун ч увайгүй хүмүүс. Тэдэнд хүн чанар, нөхөрлөлийн үнэ цэнэ гэж ер үгүй. Ямар сайндаа л мөнхийн нөхөрлөл гэж үгүй, харин мөнхийн эрх ашиг гэж бий гэсэн үг гарч байхав. Ш.Отгонбилэг агсаныг сэрүүн тунгалаг ахуйд тэр аяараа л дагаж, далдаганан хөлийг нь үнсэх нь халаг болдог байж билээ. Тэдний түүчээ нь экс ерөнхийлөгч Н.Багабанди. Үүнд нь сэтгэл дундуур явдгаа Отгобилэг агсны хүү О.Содбилэг нуудаггүй гэнэ. Тэрээр хүч доройтохын эрхэнд Н.Номтойбаяр мэтийн нөхдөөрөө дамжин Миеэг барааджээ. Тиймдээ ч М.Энхболдыг үхэн хатан хамгаалж, Хүүкийн эсрэг зогссон аж. У.Хүрэлсүхийн талд түүнийг гомдоосон хоёр ч этгээд байдаг сурагтай. Нэг нь мэдээж аавынх анд асан Н.Багабанди, нөгөөх нь аавд нь таагүй ханддаг байсан Ц.Нямдорж гэнэ. Ингэхэд Отгонбилэг агснаар дамжуулан ГОК-с тэжээгдэж байсан Н.Багабанди гуай л найзынхаа хүүг жийж байвал тун чиг тоогүй асуудал. Учир юун гэвээс өнгөрөгч жил МАН-ыхан олуулаа нэг дор цугларах үеэр Ц.Нямдорж Содбилэгрүү "аав чинь .....н хэргийн....." гэж дайрсан юм байх. Харамсалтай нь тэнд сууж байсан Багабанди өмөөрөх нь бүү хэл бараг л таашаасан янзтай Нямдоржид тал засан суусан гэдэг. Содбилэгийн нөхөддөө ярьснаас үзэхэд аавыг нь нас барсны маргаашнаас л Багабанди нүүр буруулсан бололтой. Ер нь энэ тухай Содбилэгийн ээж Туяа гуай ч илэн далангүй ярьдаг гэнэ. Энэ бүхнийг бичихийн учир нь хов базахдаа бус ерөөсөө аль жудаггүй бүхэн улс төрд орж, төрийг зайдагнадаг. Тиймээс тэднээс сайн сайхныг хүлээгээд хэрэггүй гэж хэлэх гээд л... Өнөөдөр өрнөж буй явдлаас харахад үнэхээр ч хүн ёс, жудаг энэ тэр алгаа алга энэ улс төрчдөд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ