Ц.Энхтүвшин: Ахыг хөөгөөгүйзүгээр л дээлтэй бүжиглэх нь зохисгүй гэж хэлсэн
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.ЭнхтүвшинТөрийн байгуулагуудын нэгдсэн аргашинэ жилийн цэнгүүний үеэр Говь нутгаас ирсэн дээлтэй ахыг бүжиглэхгүй байхыг анхааруулсан нь олон хүний бухимдлыг хүргэсэн. Монгол хүн Монгол дээлээ өмсөөд баярлах нь зохисгүй үйлдэл мэт олонд ойлгогдсон энэхүү үйл явдал тун ч хурцадмал байдалд хүрч олны эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд тэрээр “Дээлтэй ах”-аас уучлалт гуйхаар шийдэн хайж эхэлжээ. Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудаснаа “Дээлтэй ахаас уучлалт гуйж байгааг хүлээн авна уу. Ёолкноос хөөгөөгүй ээ, ах аа. Дээлтэй бүжиглэх нь зохисгүй байна гэсэн. Дээлтэй ахын утсыг нь мэдэх хүн чатаар явуулна уу. Нутаг өөдөө яваагүй байвал уулзаад, уучлалт гуйна” хэмээсэн байна. Ийнхүү бүх нийтээрээ “Дээлтэй ах”-ыг хайж эхэлсэн бөгөөд энэ нь нэг талаараа үндэсний хувцсаа дээдлэх ёстойг олон нийтэд дахин сануулсан үйл явдал боллоо.
Харин “Дээлтэй ах” гэгдээд буй Б.Буяндэлгэр 2001 оноос хойш аялал жуулчлалын салбарт зүтгэж яваа нэгэн бөгөөд түүний дээлийг эхнэр нь хагас сар гаруйн хугацаанд оёж бэлтгэсэн аж. Тэрээр “Надад тэгж хэлэхэд нь би их гайхсан л даа. Намайг суудалдаа суу гэхээр нь би “за” л гэж хэлсэн. Ийм баярт Монгол дээлтэй ирж болдоггүй юм байх даа л гэж бодсон. Надад ямар учиртай хүн шаардлага тавьсныг ч мэдээгүй. Монгол хүн чинь өдөр бүр л үндэсний хувцсаа өмсдөг шүү дээ” хэмээсэн байна.
fact.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ