Алмас гэх амьтны нууцыг тайлжээ
Азид есөн сая жилийн тэртээ амьдарч байсан хамгийн том биетэй хүн төрхт амьтан гигантопектэй төстэй алмас гэдэг жигтэй амьтныг Төв Ази, Хойд Америк, Кавказын ууланд харсан гэх дуулиант мэдээлэл үе үе гарсаар өнөөг хүрсэн билээ.
Тэгвэл 2017 оны аравдугаар сараас АНУ, Франц, Норвегийн биологичид хэд хэдэн орны музейд хадгалагддаг алмасных гэх арьс, яс, ялгадасыг цуглуулан иж бүрэн генетик митохондрийн ДНК шинжилгээ хийжээ. Эрдэмтэд судалгааныхаа дүнг Пакистаны амьтны хүрээлэн дахь Хималайн баавгайн арьс, яс, ялгадастай харьцуулсан аж.
Тэгээд Хималайн нуруунд амьдардаг нэн ховордсон баавгайг алмас гэж андуурч байсныг зарласан байна. Эрдэм шинжилгээний баг түүнчлэн биологийн шинжлэх ухаанд Түвдийн гэх Хималайн хүрэн баавгай Еврази, Америкийн хүрэн баавгайнаас хавьгүй өмнө буюу 320 мянган жилийн тэртээ бусдаасаа бүрэн тусгаарлагдсаныг тогтоожээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ