Хүүхдийн тоглоомууд аюултай болж таарч байна
Өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг олонхи эд зүйл, түүний дотор хүүхдийн хуванцар тоглоомуудад кадмийн хүнд металл их хэмжээгээр агуулагддаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Зарим тоглоомын гадаргуу дахь энэ металлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байдаг гэж Phys.org сайтад бичсэн байна.
Хурц-улаан, шаргал юмуу шар өнгө гаргаж авах гэвэл кадмий хэрэглэдгийг тэмдэглэж байна.
Тухайн орчинд энэ металлын хэмжээ нэг саяд 50-800 хэсгээс илүү гарах ёсгүй гэж сайтад бичжээ. Гэвч харамсалтай нь, зарим зүйл дэх кадмийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байна гэж эрдэмтэд хэлжээ.
Хуванцар аяга, савнаас кадмий илүүтэй илэрсэн байна. Нэг үгээр хэлэхэд, зураг зурах юмуу логотип хийхэд хэрэглэсэн будгийн 70 хувьд нь энэ металл байжээ.
Үүнээс гадна, вааран эдлэл болон хуучны хуванцар эд зүйлсээс кадмий бас илэрч байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ