Далай лам нарын дэлхийн дээвэрт байгуулсан тансаглал

“Дэлхийн дээвэр”-т тансаг ордон барьсан Далай лам нарын тухай орчуулан хүргэж байна.

Буддын лам нар ихэвчлэн шунал тачаалаас ангид, бясалгал сахил санваар дунд насыг элээдэг гэж боддог. Тэдний олонх нь ийм амьдралаар амьдардаг боловч засаглалыг гартаа авсан, засаглалд шунасан буддын шашинтнууд ч цөөнгүй байжээ.

Түүхийн янз бүрийн түвшинд Төвдийн буддын шашны удирдагч Далай лам нь зөвхөн шашны төдийгүй тухайн улсынхаа улстөрийн удирдагч байж иржээ. Далай лам нар армидаа зарлиг буулгаж, эрх бүхий албан тушаалтнуудыг томилж, авлигатай тэмцэхийн зэрэгцээ өөрсдийгөө хүндэтгүүлэх үүднээс том том ордон хүртэл бариулж байв.

1578 онд шашны сургуулийн дээд лам Гэлугва Содномжамц Түмэдийн хан буюу Өвөрмонголд аж төрж байсан угсаатны Алтан хантай уулзаж, түүнд “Далай лам” хэмээх нэрийг анх өргөмжилжээ. Энэхүү үйл явдалд зориулан тал нутагт ихэс дээдсийн хуралдай зохион байгуулж, энд лам ханд Барма буюу шашны тэргүүн цол олгосон байна. Үүний хариуд хан түүнд бичиг бүхий алтан тамга бэлэглэж байжээ.

Далай хэмээх цол хүртсэн шашны анхны удирдагч нь III Далай лам юм. Эхний хоёр Далай лам энэ цолыг сүүлд нь хүртсэн байдаг. Гэхдээ гуравдугаар Далай ламын хувьд улс төрийн засаглалгүй, зөвхөн шашны засаглалтай байсан гэдэг.

Энэ цагаас хойш лам нарын дээд удирдагч Далай лам хэмээх цол хүртдэг болсон бөгөөд Содномжамц хамгийн анхны III Далай лам болж, түүний өмнөх нь нэг, хоёрдугаар Далай лам гэгдэх болжээ. Содномыг гурван настай байхад нь дээд лам Гэндэнжамцын хойт дүр хэмээн тодруулсан аж. Гуравдугаар Далай лам улс төрийн эрхгүй, шашны удирдагч хэмээн амьдралынхаа ихэнх он жилүүдийг Монголын талд өнгөрөөж, 1588 онд таалал төгсчээ.

Улс төрийн удирдлага эргэн ирсэн нь

Харин XVII зуунд л Далай ламд шашнаас гадна төрийн удирдлага шилжин иржээ. V Далай лам буюу Нагваанлувсанжамц Гэлугвагийн сургуулийн хүрээнд шашны засаглалаа аваад зогсохгүй Төвдөд улс төрийн засаглалыг ч барьж эхэлсэн байна. Түүнийг 1642 онд Халимагийн нэгэн угсааны Гүш хан төрийн эрхээ өргөн барьжээ. Ийнхүү нийслэл Лхас хотноо төвлөрсөн V Далай лам гурван жилийн дараа өөртөө Потала ордныг барьж, энэхүү ордон нь 1959 он хүртэл бүх Далай ламын шилтгээн байсаар ирсэн байна. Харин XIV Далай лам Хятадын Төвдийн эзэрхийллээс зугтаж гарах үеэс энэ ордон Далай ламын ордон байхаа больжээ.

The-Potala-Palace_1 Далай лам нарын дэлхийн дээвэрт байгуулсан тансаглал


Уг ордон 3700 метрийн өндөрт баригдсан болохоор дэлхийн хамгийн өндөрт оршдог ордон гэж хэлж болох юм. Барилгын ажил 1645 онд эхэлж, дөрвөн жилийн дараа Төвдийн бүх засаг захиргаа энд шилжин ирсэн байдаг.

Ордны гадна тал цайзыг санагдуулам аж. Анхандаа энд зөвхөн Потранг Карпо хэмээх цагаан чулуугаар хийсэн ордон л барьсан байна. Харин энэхүү ордон 1690 онд буюу V Далай ламын таалал төгссөнөөс 20 жилийн дараа баригдаж дуусчээ. Цагаан ордны барилгын ажил дууссаны дараа Улаан ордон буюу Потранг Марпогийн барилга эхэлжээ. Үүнийг буддын шашны судар хадгалах, номын сан, энгийн ардтай уулзах газар маягаар ашиглаж байлаа.

Потала ордны бас нэгэн үүрэг нь Далай лам нарын бунхны үүргийг гүйцэтгэх юм. Ордны гол хэсгийн нэгийг алт, үнэт чулуугаар чимэглэсэн найман бунхан болгожээ. Эхний бунхан нь ордныг багйуулагч V Далай ламынх юм. Үүнд 3721 кг алт орсон бөгөөд орчин үеийнхэн “дэлхийн баялгийн тал” нь энэхүү чимэглэлд орсон гэж баталдаг.

Мөргөлийн заалыг ч мөн хайр харамгүй чимэглэжээ. Алт, үнэт чулуу, торго гээд Хятадын эзэн хаад сайн хөршийн харилцаатай байна гэж найдаж бэлэглэсэн ихэнх зүйлс энд оржээ. Хамгийн том павильоныг нь Чин гүрний удирдагч Канси хааны бэлэглэсэн агуу том хөшгөөр чимэглэсэн байна. Энэхүү хөшгийг хийхэд бүтэн жил зарцуулсан бөгөөд байршлуулахын тулд том заалтай тусгай өөрөө хүртэл барьсан гэдэг.

Диваажингийн цэцэрлэг

Гэвч Потала ордон Далай лам нарт хүрэлцэхээ больж, 1755 онд бас нэгэн ордон барьсан нь Төвдийн удирдагчийн зуны ордон болсон Норбулинка юм. Үүнийг барьж байгуулахад 30 орчим жил зарцуулсан байна. Зуны ордныг дөнгөж эхлүүлсэн VII Далай лам үүнд орж баясч ч чадалгүй 1783 онд VIII Далай ламын үед л ашиглалтад орсон гэдэг. Тэр цагаас хойш XIV Далай лам Төвдөөс зугтах хүртэл Төвдийн удирдагчид өвлийн саруудад Поталад амьдарч, зун нь Норбулинкад очдог болжээ.

657820fc1b7709afa03db3c9d520e3c3 Далай лам нарын дэлхийн дээвэрт байгуулсан тансаглал

Ордны цогцолборын нийт талбай 36 га. Харин ордны эргэн тойрны цэцэрлэг 3,6 км.кв талбайтай. Түүнийг дэлхийн хамгийн өндөрт оршдог цэцэрлэг, “хүчилтөрөгчийн баар” хэмээн нэрлэдэг. Ордны цогцолборын газар нутагт нийт 5 ордон байдаг. Эдгээр нь VIII Далай ламын үед барьсан гурван давхар Келсанг Потранг, XIII Далай ламын үед сэргээн босгосон Алтан шугам, Ченсел Потранг, түүнчлэн XIV Далай лам Төвдөөс зугтахаас өмнө байгуулсан Мигур Потранг зэрэг ордог.

5065150284_f48a6f8489 Далай лам нарын дэлхийн дээвэрт байгуулсан тансаглал


Бүх ордныг уламжлалт хээ чимэг, торгон хөшиг, халхавчаар чимж, гол өрөөнүүдэд нь алтаар чимэглэсэн Буддын баримлыг байршуулдаг. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнд Камсум Цилнон павильоны дэргэд Далай лам нар Төвд дуурь, хөгжмийн тоглолт үздэг газар хүртэл байгуулжээ. Гадна хана нь энэхүү цогцолборын хилийг илтгэдэг бөгөөд дотоод хэсэг нь зөвхөн Далай лам нар болон зөвхөн түүний ойр тойрныхон ордог хувийн газар нутаг байлаа.

Гэхдээ цэцэрлэгийн гадна хэсэгт орж ирэх хүмүүс европ хувцас өмсөхгүй, бүрх малгай, гуталтай байхгүй гэсэн хатуу хориг тавина. Асар том цэцэрлэгт хүрээлэнд зочдыг нэгжиж шалгах, хянах үүргийг төв банхар буюу мастиф үүлдрийн ноход гүйцэтгэнэ.

Мастиф үүлдрийн ноход Далай ламын аюулгүй байдалд санаа тавих бол Лхасын апсо хэмээх жижиг ноход удирдагчийг баясгах л үүрэгтэй. Гоёлын үүлдрийн энэхүү нохой хаанаас хэзээ ирсэн нь тодорхойгүй ч төвд лам нар энэхүү жижиг нохойнд их дуртай. Норбулинкад ч, Поталад ч ноход тансаг амьдралаар амьдарч, үнэтэй урласан гоёмсог дэрэн дээр нойрсож, ихэнх өрөөгөөр чөлөөтэйеэ зугаалцгана.

Гэхдээ хэдий харуул хамгаалалт сайн ч Төвдийн удирдагчид урт насалж байсангүй. VI-XII Далай Лам нар богино насалсан нь хордуулсан байж болзошгүй гэж ярьдаг аж. Сүүлчийн Далай лам 23 насандаа Лхасаас дүрвэхээс өөр аргагүй болсон болохоор энэ цолыг хүртсэн хүмүүсээс зөвхөн XIII Далай лам л уг баялаг, эрх мэдлийг бүрэн утгаараа хүртсэн гэлцдэг.

Үдэлтийн үдэшлэг

Далай лам нар XVIII, XIX зуунуудад улс төрийн удирдагчид хэвээр байсан ч Лхаст Хятадын Чин гүрнийхэн асар их нөлөөлж, улсыг нь бодитоор захирч, бяцхан Далай лам нарын үед элчээ томилон, Бээжинд таагүй хандсануудыг нь нөгөө ертөнц рүү нь илгээж байв.

XIII Далай лам буюу Түвдэнжамц Төвдөд олон жилийн дараа бодит засаглалыг эргүүлэн авчирсан Далай лам болсон юм. Тэрээр 1895-1933 онд улс орноо болон буддист лам нараа удирдаж, эрх барих хугацаандаа засаглалыг өөртөө авах гэж ихэд хичээн ажиллажээ.

MJ-151221-01-091 Далай лам нарын дэлхийн дээвэрт байгуулсан тансаглал

Kagyu Monlam prayers under the Bodhi Tree

Төрийн удирдлагын системийг шинэчлэх оролдлого хийж, авлигатай тэмцэж, армид шинийг санаачилж байсан ч гаргасан ихэнх төсөл нь амжилт олж байгаагүй юм. Гэхдээ түүнийг удирдаж байх үед Төвд Хятадын хараат байдлаас түрхэн ч атугай салж, 1912 онд бүрэн тусгаар тогтнолоо зарласан байна. XIII Далай ламын явуулсан нэгэн кампанит ажил бол буддын лам нарын даяанч амьдралыг эргүүлэх тэмцэл. Тэдэнд архи хэрэглэхийг хориглолж, бүхий л үйлдлийг нь хянаж байлаа.

Төвдийн хүн ам үндсэндээ гурван хэсэгт хуваагдаад байсан юм. Лам нар дээд ангилалд багтана. Харин хүн амын 95 нь хамгийн доод давхаргад хамаарна. Ядуурлыг өмнөх төрлийнх нь хийсэн нүгэл хэмээн тайлбарлана.

Өмчийн ихэнх хэсгийг сүм хийдэд зориулж, эдгээр нь хүн амд жилийн 20-30 хувийн хүүтэй зээл олгож байв

Ингээд XIII Далай ламын сан хөмрөг ч арвижиж, Потала ордноо өргөтгөх, өөртөө Алтан чимэглэл бүхий павильон бариулах, Норбулинкад хоёр ордонд нэмж бариулах, ордондоо цахилгаан оруулах, дараа нь утастай болох, соёл иргэншлийн бүхий л ололт амжилтыг нэвтрүүлэх боломж бүрдэж байлаа. Тухайлбал, Далай ламын ордонд Төвдийн анхны автомашиныг хүргэж байсан гэдэг. Ингэхийн тулд машиныг хэсэгчлэн салгаж авчран Лхаст Британийн инженерүүдийн удирдлаган дор угсарч босгожээ.

sa585 Далай лам нарын дэлхийн дээвэрт байгуулсан тансаглал


1949 онд Хятадад коммунистууд засгийн эрхэнд гарч, Далай ламын байдал хэцүүдэж иржээ. Бээжин Төвдийг өөрийн удирдлагандаа эргүүлж авах хүсэлтэй байгаагаа нуухгүй байсан бөгөөд 1950 онд “Цастын орон”-д Хятадын ардын чөлөөлөх армийнхан орж ирэв. Гэвч 15 настай Далай лам болон ордныхон үүнд нэг их айж сүрдсэнгүй. Дэнзэнжамц Хятадын халдлагын үеэр ид Төвдийн улстөрийн удирдагчаар зарлагдаж, XIV Далай лам Бээжинтэй энхийг гэрээ байгуулжээ. Ийнхүү тэрбээр шашны засаглал, баялгийнхаа ихэнх хэсгийг авч үлдэж чадсан байна.

Тэр ч байтугай 1950-иад онд Далай ламын зарлигаар Норбулинка ордонд нэгэн шинэ тансаг шилтгээн барьж, удирдагчийн гараашт шинэ автомашинууд хүртэл худалдан авчээ. Мэдээж Төвдөд автозамын сүлжээ хөгжөөгүй тул Далай лам тансаг лимузин унах боломж байсангүй. Тиймээс Land Rover жийп худалдан авч унаж байжээ.

dalailama1 Далай лам нарын дэлхийн дээвэрт байгуулсан тансаглал


Гэхдээ Дэнзэн болон түүний хүрээллийнхэн улс төрийн засаглалаа эргүүлэн авах бодлоо орхилгүй байсаар 1959 онд Хятадын эсрэг бослогыг дэмжиж, энэ бослого нуран унасны дараа улсаасаа зугтахаас өөр аргагүй болжээ.

Тэр цагаас хойш Буддын шашны удирдагч Энэтхэгт амьдарч, даруу төлөв, элдэв зүйлд шунах шуналаас ангид байхыг заан сургасаар байна. Гэхдээ л тэр ийм номлол айлддаг хэрнээ таван одтой буудалд тухалж, гадаадад үнэтэй автомашин хөлөглөж, алтан таяг тулахаас татгалзахгүй явсаар байгаа юм.

Эх сурвалж: lenta.ru

СЭТГЭГДЭЛ БИЧИХ