М.Энхболд ба миний багын найз



        Хөөж туугаад, доромжлоод, нулимаад байхад л чимээгүй суугаад яриа чагнаад  суудаг нэгэн жаал бидний үед байж билээ. Тэр жаал өнөөдөр чамгүй амьдралтай болчихоод бандгар жийпний цонхоор шүлсээ хаясан шигээ давхиж яваа.  За энэ ч яахав улирсан баларсан юм. Харин улс төрд нэг иймэрхүү жүжиг тоглогдоод оргил хэсэгтээ ороод байна. УИХ--ын даргыг огцруулах боломж хуулиараа тун хомс аж. Нас барсан, хүнд өвчин тусч хөдөлмөрийн чадвараа алдсан, үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарсан эсвэл өөрийн саналаар л огцрох хуулийн хатуу заалттай. Тэгэхлээр дээрх жаал шиг гүрийгээд байвал галав юүлэхгүй л бол сандал дээрээ хадаастай үлдэх магадлалтай. Гэвч хуулиас гадна ёс суртахуун эрхэмсэг оршихуй гээч том үнэт зүйл бийг мартаж болохгүй. Айлд орох гэтэл гэрийн эзэд хөөж туугаад байвал мөн ч хэцүүеэ. УИХ-ын гишүүдийн олонх, тэр дундаа намын нөхөд нь зайл, гар, чирч гаргаад гудманд хаяна гээд байхад нь нүдээ эргэлдүүлэн суугаад байгаа М.Энхболдын тэвчээрээр"бахархах" хүмүүс ч бий. Түүнийг огцруулах арга нь мэдээж хууль бус. Гэлээ гээд өлсгөлөн араатан шиг дайрах хүмүүсийн өмнө хүрлийгээд суух нь хэр баргийн хүнээс гарамгүй тэвчээр. МАНАН-гийн цаадах МАНАН-гаас айв уу, аль эсвэл нөгөө Хонгил гээчээр оруулна гэж болгоомжлов уу бүү мэд. Ямартаа ч намынх нь бага хурал үнэмлэхүй олонхиороо "зайл" гэв. Спикерийг огцруулах шийдвэр намын бага хурлаас гарах хууль зүйн үндэсгүй ч одоо тэвчээр алдармаар. Гэвч мань эр чулуун хөшөө шиг л хүрлийсээр. Яг одоо энэ хүнийг би үнэн голоосоо өрөвдөж байна. Амь нас бишдээ өгчихөөч тэр адын суудлыг нь...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ