Маколей Калкин 38 насандаа “Гэртээ ганцаараа”-гийн гол дүрд дахин тогложээ
Хүүхэд байхдаа зул сар, шинэ жилийн баяртай холбогдолтой алдарт “Гэртээ ганцаараа” (Home Alone) инээдмийн киноны гол дүрийг бүтээн дэлхий даяар нэрд гарсан АНУ-ын жүжигчин Маколей Калкин 38 насандаа үе үеийн үзэгчдийн сэтгэлд хоногшсон тус киноны зарим хэсэгт дахин тогложээ. “Google”-ийн уран бүтээлчид “Гэртээ ганцаараа”-гийн гаджетуудын сурталчилгааны видео клип авахдаа киноны гол баатар хэрхэн насанд хүрснийг харуулахын тулд түүнийг урьж оролцуулсан аж.
Сурталчилгааны видео клипийг интернетэд тавингуут орон орны хэдэн арван сая хүн үзэж сонирхоод байна. Олон нийтийн сүлжээнүүдийн хэрэглэгчид бага насаа эргэн санагалзаж “Гэртээ ганцаараа”-гийн клипийн талаар сэтгэгдлээ харамгүй хуваалцах болжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ