Папарацци нар Моника Беллуччиг Францын зураач залуутай үерхдэгийг тогтоожээ


Италийн 54 настай алдарт жүжигчин Моника Беллуччи 36 настай Францын зураач Николас Лефевртэй үерхдэгийг Парисын папарацци гэрэл зураачид олж тогтоожээ. Папарацци нарын авсан гэрэл зургуудыг Францын шар хэвлэл “Voici”-д нийтэлсэн байна.

Сарын өмнө Моника Беллуччи сэтгүүлчидтэй уулзахдаа, өөрөөсөө тэс өөр мэргэжилтэй хүнтэй үерхэн хамтдаа маш их аялдаг гэсэн ч хэн болохыг нь дэлгээгүй аж. Өрнөдийн шар хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, амраг хос өнгөрсөн зун танилцжээ.

Николас Лефевр Парист хувийн урлантай, өмнөх гэрлэлтээсээ зургаан настай охинтой гэнэ. Тэрээр африк, далайн орнууд, амазонкийн дүрслэх урлагаар мэргэшсэн судлаач, зураач юм байна.

Моника Беллуччи 52 настай Венсан Касселиэс салсныхаа дараа анх удаа өөр эртэй хайр дурлалын харилцаатай болсон нь энэ аж.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ