Алла Пугачева 70 насныхаа ойгоор бие даасан тоглолт хийнэ
Хойд хөршийн хамгийн алдартай дуучин Алла Пугачёва ирэх жилийн дөрөвдүгээр сарын 17-нд болох 70 насныхаа ойгоор Москвагийн Кремль дахь соёлын ордонд "Алла Пугачева. P.S." нэртэй бие даасан тоглолт хийхээр шийдвэрлэсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ.
Тэрээр “Instagram” хуудсандаа энэ тухай бичихдээ, “Хүний амьдралд 70 насны ой ганцхан удаа тохиодог. Бурхан минь, бие даасан тоглолт хийх эрч хүч надад хайрлаач” гэжээ.
Алла Пугачёва сүүлийн хэдэн жил 42 настай нөхөр Максим Галкин, таван настай ихэр Лиза, Гарри хүүхдүүдээ халамжлан концерт тоглоогүй билээ. Алдарт дуучин эмэгтэй хамгийн сүүлд энэ жилийн тавдугаар сард Санкт Петербург хотноо өмгөөлөгчдийн “Pen & Paper” байгууллагын үдэшлэг дээр ая дуугаа өргөжээ.
Алла Пугачёва Кремль дахь концертынхоо дараа дэлхийгээр цуврал аялан тоглолт хийх гэнэ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ