Дэлхийн хамгийн тансаг автомашинууд

Америкийн Forbes сэтгүүл 100 мянган доллараас дээш үнээр худалдаалагдах дэлхийн хамгийн тансаг автомашинуудыг тодруулав.

10. Bentley Continental Supersports, 275 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 621 морины хүчин чадалтай, 3,7 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай, бензин болон биоэтанол Е85 түлшээр явна, хамгийн их хурд - 319 км/ца, 100 км-т 16,3 литр түлш хэрэглэнэ.

Самые роскошные автомобили

9. Bentley Mulsanne, үнэ нь одоохондоо тодорхой бус байна. V8 хөдөлгүүртэй, 505 морины хүчин чадалтай, 0-97км/цаг хурдаа авах чадвартай, 20 дюймын дугуйны дисктэй, эллипсэн хэлбэрийн арын диодон гэрэлтэй, салон нь мод, зэвэрдэггүй ганаар хийгдсэн. Сансрын навигацитай, Bluetooth-ын горимтой, 14 сувгийн стереосистемтэй.

Самые роскошные автомобили

8. Jaguar XJL Supersport, 115 мянган долларын үнэтэй. V8 хөдөлгүүртэй, 510 морины хүчин чадалтай. 4,7 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Ксенон болон диодон гэрлийн фартай. Арын болон урьд суудал нь халаалтын болон хөргөлтийн системтэй. Урьд суудал нь массажын функцтэй. Арын суудлын зорчигчдод зориулагдсан тоглоомын системтэй.

Самые роскошные автомобили

7. Maserati Quattroporte Sport GT S, 125 мянган долларын үнэтэй. V8 хөдөлгүүртэй, 440 морины хүчин чадалтай, 5,1 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай, мах хурд нь 285 км/цаг. 2 горимын спорт явдалтай. Машины ар лууг налуутай, диодон болон ксенонон гэрэлтэй, манангийн эсрэг фартай, титан хромоор хийгдсэн.

Самые роскошные автомобили

6. Ferrari 599 GTB Fiorano, 310 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 620 морины хүчин чадалтай, 3,7 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Гар болон тусгай автомат аргаар асаагдана. Урьд талын фар нь би-ксенон, арын фар нь диодон гэрэлтэй. Би-ксенонон болон манангийн эсрэг фартай. 

Самые роскошные автомобили

5. Maybach 62S, 450 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 604 морины хүчин чадалтай, 5,2 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Ойгч инфра-улаан ламиниран буураллтай шилтэй, би-ксенонон болон манангийн эсрэг үйлчлэлийн фартай, арын салонд хумигддаг ширээтэй, хөлийн тавиуртай налуу суудалтай. Bluetooth горимтой, сансрын навигацийн системтэй, сансрын радиотой, DVD-тэй, 2 видеомонитортой.

Самые роскошные автомобили

4. Mercedes-Benz CL 65 AMG, 210 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 604 морины хүчин чадалтай, 4,2 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Салоны интерьер нь зэвэрдэггүй ганаар хийгдсэн мөн дээд зэргийн мод арьсан чимэглэлтэй. Хромон утааны хоолойтой. Bluetooth горимтой гар утасны тавиуртай. Суудал нь агааржуулагчийн системтэй. Шөнийн харагдалтын системтэй. Хөдөлгүүрийг гараар угсарсан онцлогтой.

Самые роскошные автомобили

3. Porsche 911 Turbo Cabriolet, 145 мянган долларын үнэтэй. V6 хөдөлгүүртэй, 500 морины хүчин чадалтай, 3,5 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Porsche Doppelkupplung (PDK)-ын 7 шатлалын коробктой. Би-ксенонон фартай, өндөр хүчин чадал бүхий диодон урьд гэрлийн фартай. Керамик бүрдлийн тормозтой. Энэ төрлийн машинууд дотроос хамгийн бага түлш зарцуулдаг онцлогтой.

Самые роскошные автомобили

2. Rolls-Royce Ghost, 245 мянган долларын үнэтэй. V12 хөдөлгүүртэй, 563 морины хүчин чадалтай, 4,9 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. Хөдөлгүүр нь бараг шуугиангүй ажилладаг онцлогтой. Шөнийн харагдалтын системтэй. Салон нь мод болон гараар  савхи ашиглан оёж чимэглэсэн. Энэхүү машиныг тусгай хувь хүний захиалгаар хийнэ.

Самые роскошные автомобили

1. Rolls-Royce Phantom Drophead Coupe, 445 мянган долларын үнэтэй. V12  хөдөлгүүртэй, 453 морины хүчин чадалтай, 5,6 секундэд 0-97 км/цаг хурдаа авах чадвартай. 21 дюймын дугуйн дисктэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ