АН-ын гишүүд Д.Дагвадоржид хариуцлага тооцож, намаасаа хөөх хэрэгтэй хэмээн шахалт үзүүлэх болжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Асашёрюү Д.Дагвадоржийг АН-аас хөөхөөр болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг эх сурвалжаас нягтлахад оргүй биш мэдээлэл гэдгийг батлан хэлж байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажилладаг сайд ахтайгаа хамтарч Хөрөнгө оруулалтын банкаараа дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан гэх дуулианд нэр холбогдоод байгаа Д.Дагвадоржийн тухайд сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг илтэд дэмжиж буйгаа сошиал орчинд ил цагаанаар зарлах болсон нь АН-ын гишүүдийн дургүйцлийг ихээр төрүүлэх болжээ. Ямар сайндаа л Д.Дагвадорж У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудал УИХ дээр яригдаж байх үед, У.Хүрэлсүхэд хандаж, “Ах аа би таныг морио унаад дэмжинэ” ухааны зүйл бичиж жиргэсэн гэх.

Тиймээс Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн зүгээс У.Хүрэлсүхийг дэмжиж буйгаа илэрхийлж, үүнийгээ үйлдлээрээ баталсан Ж.Батзанданг намаасаа хөөж болсон юм чинь Ж.Батзандангаас ч дутахааргүй У.Хүрэлсхийн фэн мэтээр аашилж, аяглаж байгаа Д.Дагвадоржийг ч мөн адил хөөх хэрэгтэй гэх гомдол, саналыг намынхаа удирдлагуудад хүргүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Улмаар Д.Дагвадоржийг АН-аас “Хөөнө үү” гэх шахалтанд ороод байгаа АН-ын дарга С.Эрдэнийн шийдвэр хэрхэн гарахыг намын гишүүд нь амьсгаа даран хүлээж байгаа аж.

Hero Баатарын утасны бичлэгээс У.Хүрэлсүх, Х.Баттулга нар ах дүүгийн харилцаа үүсгэж, улстөрийн эрх мэдэлд хүрэхийн тулд нэгийгээ ил далдаар дэмжиж явдаг болох нь илчлэгдсэн.

Тэгвэл У.Хүрэлсүх, Д.Дагвадорж нарын тухайд бас л дээрхээс дутахгүй холбоо сүлбээтэй бололтой. Баталгаа болгож Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Дагвадоржийг Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдүүхэндээ багтаан авч явсан байна. Үүнийг ч Аса аварга сошиал хуудастаа нийтэлсэн мэдээллээрээ баталж байна.

Ямартай ч МАН-ын гишүүн мэт бүр цаашлаад У.Хүрэлсүхийн улаан фэн мэтээр аашилж, аяглах болсон Аса аваргын энэ мэт байдлыг нь хараад АН-ын гишүүд дургүйцлээ илэрхийлж, түүнийг намаасаа хөөж өгнө үү гэх мэтээр намын дарга С.Эрдэнэд шахалт үзүүлж эхэлсэн нь оргүй зүйл биш бололтой.  

Х.Онон
ЭХ СУРВАЛЖ  ZUV.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ