Д.Оюунхорол: Үзэгдэх орчин харагдахгүй болж, улаан гэрэл ассан үед л ГАМШИГ гэж нэрлэдэг юм аа. Монгол ийм түвшинд хүрсэн үү

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг олон нийтлэлийн шүүмжлэлийг дагуулж байна. Тэрбээр "Монгол Улсын агаарын бохирдлын түвшин олон улсын болон Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг тодорхойлох үндэслэл нь юу юм бэ? Хэцүү байгаа гэдгийг ойлгож байна. Өнөөдөр Улаанбаатар хот бүхэлдээ гамшгийн хэмжээнд хүрсэн гэж тодорхойлох боломж байна уу, үгүй юу. Жишээлбэл, нийслэлийн гурван том цэг болох Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд агаарын бохирдлын түвшин байх ёстой түвшнээсээ арай илүү өндөр байгаа тухай ярьдаг. Гэтэл Монгол Улсын бусад хууль тогтоомжоор 24 цагийн турш агаарын бохирдлын түвшин ДЭМБ-аас тогтоосон стандартаас 10-аас дээш хувиар давсан бол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж зарлана хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, урд үзэгдэх орчин харагдахгүй болж, улаан гэрэл ассан байгаа үеийг гамшиг гэж дүгнэдэг юм аа. Гэтэл өнөөдөр Монгол Улсын агаарын бохирдлын хэмжээ яг ийм түвшинд хүрсэн гэж та үзэж байгаа юу?" хэмээн хуралдаан даргалагчаас асуужээ.

Үүнийг сонссон иргэд "Өнөөдөр утаанаас болж олон ураг эхийнхээ хэвлийд амьгүй болж байхад юун бичиг цаас, ямар тоо яриад байгаа юм бэ" хэмээн ихээхэн бухимдалтай байгаа бөгөөд тайлбар хийхийг шаарджээ.

unuudur.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ