ФОТО: ЯГ ОДОО!!! Улаанбаатарчууд хамгийн хортойгоос 3 ДАХИН ХОРТОЙ АГААРААР амьсгалж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөдрийн 10.30 цагт ямар түвшинд байгааг гэрэл зургаар үзүүлье. GoGo.mn сайтын гэрэл зурагчин Э.Батзавъяа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Гэсэр сүмийн ойролцоогоос дрон нисгэж Улаанбаатар хотын утааг гэрэл зургийн хальснаа буулгасныг Та харж байна. 

Агаарын чанарын харуулын мэдээ 2018.12.17-ны 12.00 цагийн байдлаар

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулууд 12.00 цагийн мэдээгээр Зуун айл дахь харуул 930, Баянхошуунд 1031-ийг заав. Олон улсын стандартаар агаарын бохирдол 301-ээс дээш байвал маш  их бохирдолтой гэж үзэж, улаан гэрэл дохио асдаг. Баянхошуу, Зуун айл орчимд үүнээс гурав дахин бохирдолтой буюу иргэд эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах үхлийн хороор амьсгалж байна.

Улаан гэрэл ассан бол “Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ” хэмээн  агаар.мн сайтад тайлбарлажээ.

Дэлхийн стандартаар хамгийн их бохирдолтой хэмжээнээс гурав дахин их бохирдолтой энэ үед иргэд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй, бага насны хүүхдээ гэрийн нөхцөлд харж, асаргаа сувилгаа маш сайн хийхийг зөвлөж байна.

Агаарын бохирдлын оргил цагаар гадаа биеийн хүчний ажил хийхээс зайлсхийж, бүх насныхан гэртээ байх хэрэгтэй. Мөн нүүрс хүчлийн дутуу ислийн эх үүсвэрээс цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх. 

ЖИЧ: ДРОНООР АВСАН ДАРААХ ЗУРГУУДАД ЯМАР Ч ЗАСВАР ХИЙГЭЭГҮЙ БОЛНО.

gogo.mn


СЭТГЭГДЭЛ БИЧИХ