Зах дээр ээждээ туслаж буй загвар өмсөгч бүсгүй хүмүүсийг бишрүүлэв
Тайваньд зах дээр загас худалдахад нь ээждээ тусалж байгаа загвар өмсөгч бүсгүй нийгмийн сүлжээ хэрэглэгчдийг бишрүүлэв гэж “Shanghai.ist” порталд бичжээ.
Фэйсбүүкт нэг хэрэглэгчийн бичсэн зүйл бүсгүйг санаандгүй нэрд гаргасан байна. Тэр лангууны ард зогсож байгаа бүсгүйн зурагны дор “Ээж ээ,цаашид би тантай хамт загасанд байнга явж байх болно” гэж бичжээ.
26 настай бүсгүй моделиар ажилладгийг сүлжээ хэрэглэгчид мэддэггүй байсан бөгөөд Фэйсбүүкт тавьсан энэ зурагт 60 мянга орчим хүн пост бичсэн байна. Зах дээр ажилладаг нь энэ бүсгүйн орлогын үндсэн эх сурвалж биш гэнэ.
Тэр өдөр бүсгүй зүгээр л ээждээ туслаж байжээ. Ээжийнх нь хэлснээр, охин нь зах дээр нэлээд байнга шахуу ирдэг бөгөөд ээжийгээ ядарчихвий хэмээн их санаа зовдог байна.
Өөрийнх нь зураг нийгмийн сүлжээнд их анхаарал татсаныг бүсгүй мэдээд, урам хайрласан бүх хүнд талархал илэрхийлж, дараа өдөр лангууны ард мөн ажиллана гэж хэлжээ.
Энэ удаа зах дээр хүн олонтой байх болно гэдгийг таамаглаж байгаагүйг комментуудад дурдсан байна. Дараа өдөр нь бүсгүйн лангууны дэргэд үнэхээр олон хүн бөөгнөрч, зарим хүн түүнээс загас худалдаж авч, зарим нь гар утсаараа бүсгүйн зургийг авч байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ