Эздийнхээ 20 мянган еврог идчихсэн ямааг шарж иджээ
Сербийн нийслэл Белградаас өмнө зүгт 80 км зайд оршдог Ранилович тосгоны Симичийн гэр бүлийн 10 га газар худалдан авахаар хуримтлуулсан 20 мянган еврог Белка хочтой ямаа нь идчихсэн тухай Сербийн мэдээллийн агентлаг уламжиллаа.
Симичийнхэн мөнгөө нэг бүрчлэн тоолоод худалдагчийг иртэл гэрийнхээ ширэн дээр дэлгэн тавьсан аж. Үүний дараа болсон хэрэг явдлын тухай гэрийн эзэгтэй Милена Симич сэтгүүлчдэд ярихдаа, “Аав маань өглөө малын хашаанд орж тэжээл өгөөд гарахдаа хаалгыг нь хаахаа мартчихсан юм билээ. Үүний дараа манай Белка ямаа гэрт ороод ширээн дээрх мөнгийг идэж эхэлсэн байгаа юм. Тэгээд гэр дотор шаржигнах чимээ сонсогдоход нөхөр маань юу болж буйг харахаар гэрт орсон. Цус харвахаа шахсан даа, хөөрхий. Белка ширээн дээр байсан бүх мөнгийг идсэн байлаа. 300 евро л үлдсэн дээ. Тэр цагаас хойш нөхөр минь дуугаа хурааж, сандал дээр суугаад л нэг цэг рүү ширтээд гөлийчихдөг болсон” гэжээ.
Байдаг мөнгийг нь идсэн Белкаг эзэд нь шарж иджээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ