Жилийн эцэст малын тоо 84 саяд хүрнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн хүрээлэн, “Мах Маркет” ХХК, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв, Инвест Ко-оп Монгол төсөлтөй хамтран “Хонины махан ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулжээ.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле энэ оны эцэст нийт малын тоо 84.4 саяд хүрэх урьдчилсан тооцоо гарсныг танилцуулав.
Мал аж ахуйн салбар
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 80 гаруй хувь,
- Дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь,
Экспортын орлогын 8 орчим хувийг бүрдүүлдэг. Мал сүргийн тоо жилээс жилд өсөж байна. Гэвч сүргийн бүтцэд бог мал давамгайлж, хонин сүрэг нийт малын 45.4 хувь, ямаа 41.2 хувийг тус тус эзэлдэг. Ингэснээр зохистой бүтцийг алдагдуулж, бэлчээр доройтох, даац нь хэтрэх, улмаар энэ салбарын үйлдвэрлэлийн чадавх, бүтээмжийг бууруулах шууд хүчин зүйл болдог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ