Цагдаа нар зартай “хий үзэгдлийн хулгайчийг“ барьжээ
Энд өгүүлэх гэмт этгээд нь урлагийн бүтээл болон өнгөрсөн үеийн архивын үнэт баримт бичиг дагнан хулгайлдаг байж.
Италийн Павия хотын цагдаа нар ер бусын сонин ажиллагаа явуулсан байна. Хэв журам сахиулагчид хөрөг зураг, баримт бичиг хулгайлдаг байсан “хий үзэгдлийг” барьжээ. Цагдаагийн энэхүү ажиллагааг “Хий үзэгдлийн ангуучид” гэдэг киноны нэрээр нэрлэсэн байна.
Гэмт этгээд хяналтын камерт байнга бичигдэн үлддэг байжээ. “Милано република” сонинд бичсэнээр, тэр өнгөлөн далдлах өвөрмөц арга хэрэглэдэг байснаар түүний хэн болохыг удаан хугацаагаар таньж чаддаггүй байсан байна.
Хулгайч гэмт хэрэг үйлдэхээр гарахдаа цаначдын хар өнгийн малгай өмсөж, цагаан даавуу нөмөрдөг байж. “Хий үзэгдлийн” энэ дүр нь түүний нүүр царай, хувцасыг далдалдаг байсан хэрэг.
Хулгайчийг барьсны дараа хэв журам сахиулагчид түүний учруулсан хохирлын хэмжээг тооцоолж чаджээ. “Хий үзэгдэл” нэлээд хэдэн арван мянган еврогоор үнэлэгдэх соёлын үнэт зүйлс, эртний баримт бичгүүд хулгайлж амжсан байна. Тийнхүү эдгээр эд зүйлсийг зохих өмчлөгч эздэд нь буцаан өгчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ