Малайзийн хаан “Мисс Москва 2015” тэмцээнд түрүүлсэн бүсгүйтэй гэрлэжээ
Малайзийн хаан V Мухаммад буюу Келантаны султан “Мисс Москва 2015” түрүүлсэн орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэсэн тухай “Islam News” сонин мэдээлж байна. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд лалын шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж. Хуримын үеэр V Мухаммад уламжлалт малайз хувцас, Оксана Воеводина орос өмсгөл өмсчээ.
V Мухаммад 49 настай бөгөөд хоёр жилийн өмнө Малайзийн хаан ширээнд суусан бол түүний эхнэр ердөө 25 настай гэнэ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ