Ам.доллар 2612 төгрөгтэй тэнцэж байна

Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд ам.долларыг 2605 төгрөгөөр худалдан авч, 2612 төгрөгөөр зарж байна. Нэг сарын дотор “ногоон”-ы ханш 1.8 хувиар чангарсан гэсэн үг. Ам.долларыг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр 2592 төгрөгөөр худалдан авч, 2595 төгрөгөөр борлуулж байсан бол амралтын өдрүүдэд ийнхүү төгрөгийн эсрэг чангарчээ.

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2596.89 төгрөгтэй тэнцэж байна. Төв банкнаас хамгийн сүүлд энэ сарын 22-ны өдөр 2591.93 төгрөгийн ханштайгаар 30.5 сая ам.доллар нийлүүлжээ. Монголбанкнаас арваннэгдүгээр сар гарснаас хойш нийтдээ 212.3 сая ам.долларын нийлүүлсэн ч валютын ханш тасралтгүй чангарсаар байна. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ