ХЯТАДЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИД
Хятадын кино урлагийн холбооноос Хятадын телевизийн хамгийн өндөр цалин, хөлс авдаг эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг гаргасныг бид танилцуулсан билээ.
Энэ удаад бид хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийг танилцуулж байна. Энд гарах 11 бүсгүй кино, цувралд тоглохдоо 80 гаруй сая юанийн хөлс авдаг юм.
1. Ян Ми
Ян Ми 1992 онд жаахан хүүхэд байхдаа л кинонд тоглож эхэлсэн. Гэхдээ 2011 онд гарсан “Ордон” цуврал түүнийг од болгосон юм. Ян Ми телевизийн шоутай.
2. Сунь Ли
Сунь Ли бол эх газрын Хятадын “Телевизийн Хатан хаан” хүн. Хамгийн сүүлд Питер Хотой хамт “Nothing Gold Can Stay” цувралд тоглосон.
3. Фань Бин Бин
Загварын ертөнцийн бэлгэ тэмдэг, олон улсын хэмжээний од Фань Бин Бин өөрийн цуврал кинонуудаа продюсер хийдэг.
4. Чжан Цзыи
Хятадын телевиз, студиуд мөнгөтэй болсон тул алдарт Чжан Цзыи энэ жилээс хятад цувралд тоглож эхэлсэн.
5. Бай Бай Хэ
Кино, телевизэд тогтвортой амжилттай яваа бүсгүй.
6. Анжела Бейби
Замналаа загвар өмсөгчөөр эхэлсэн тэрбээр Хуан Сяо Миний гэргий гэдгээрээ алдартай. Жүжиглэлт муу гэгддэг ч цалин өндөр хэвээр.
7. Тан Вэй
“Хатан хаан Мин” цуврал нь удахгүй гарна.
8. Чжао Ли Ин
Чжао Ли Ин олон янзын төсөл дээр ажилладаг. Өдөрт 5 сая юань олдог гэнэ.
9. Дильраба
Уйгар жүжигчин. 2017 онд “Мөнхийн дурлал” киногоор оддын эгнээнд орж ирсэн.
10. Чжэн Шуан
Чжэн Шуан тун олон кинонд тоглодог хөдөлмөрч эмэгтэй.
11. Чжоу Дун Юй
Тайвань арлын кино од эх газрын Хятадад амжилттай ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ