Калифорнийн их түймэрт гэрээ алдсан Майли Сайрус төрсөн өдрөө тэмдэглэжээ
АНУ-ын алдарт дуучин, жүжигчин Майли Сайрус өчигдөр 26 дахь төрсөн өдрөө найз залуу Лиам Хемсворт, аав, ээж, эмээ зэрэг дотны хүмүүсийнхээ хамт түр байрлаж буй байшиндаа тэмдэглэжээ.
Үүнээс хоёр долоо хоногийн өмнө Калифорнийн Малибу дахь түүний гэр бүрэн шатсан юм. Маш их цочирдсон Майли Сайрус “Instagram” хуудсандаа, “Түймрийн тухай мэдээлэл намайг тэр чигт нь хоосолсон ч намайг аз дайрчээ. Хайрт хүн маань гэрийн амьтдын хамт галд өртөлгүй амжиж гарсан байна. Миний гэр шатсан ч тэнд өнгөрөөсөн аз жаргалтай мөчүүдийг би яаж мартах билээ” гэж бичиж байв.
Майли Сайрус төрсөн өдрөөрөө Лиам Хемсвортын хамт Малибуг сэргээн босгоход, тус дүүргийн гал түймэрт өртөгсдөд тусламж болгон хагас сая доллар хандивлажээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ