Британи эмэгтэй 21 дэх хүүхдээ төрүүллээ


Их Британийн хамгийн олон ам бүлтэй айл бас нэг хүнээр нэмэгдсэн байна. Эхнэр, нөхөр Сью, Ноэль Редфорд одоо 20 хүүхэд өсгөж байгаа бөгөөд ингээд зогсохоор төлөвлөж байжээ. Нөхөр нь үрийн сувгаа боолгосон , хэсэг хугацааны дараа эхнэр нь нөхрийнхөө нөхөн үржихүйн үйл ажиллагааг сэргээж өгөхийг хүссэн байна.

Тийнхүү 21 дэх хүүхэд нь мэндэлжээ. Эхнэр, нөхөр хоёр үүнийг жинхэнэ гайхамшиг хэмээн нэрлэсэн байна. Энэ охин анхны хүүхдээс нь бараг 30 насаар дүү ажээ.

Эднийх 11 хүү, 9 охинтой байжээ. Дөрвөн жилийн өмнө Сью жирэмслэсэн ч, 23 дахь долоо хоногтоо зулбасан байна.  Эмэгтэй анхны хүүхдээ 14 настайдаа төрүүлжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ