Нефтийн үнэ энэ жилд байгаагүйгээр уналаа


“Brent” нефтийн баррелийн үнэ нэг өдрийн дотор 5.3 хувиар буурч 59.46 ам.долларт хүрчээ. Дэлхийн зах зээл дээр хамгийн сүүлд газрын тосны үнэ энэ хэмжээнд 2017 оны аравдугаар сард байсан аж.

Газрын тос хэрэглэгч дэлхийн тэргүүлэгч орнууд тус түүхий эдийг ихээр нөөцөлсөн, түүнчлэн нефть экспортлогч орнуудын ОПЕК байгууллага олборлолтоо нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтлах болсон нь үүнд нөлөөлжээ.

Зарим судлаачдын үзэж буйгаар “хар алт”-ны үнэ 2019 онд баррель нь 40 ам.доллар хүртэл буурч болзошгүй аж.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ