ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Шүүх танхимын гадна эцсийн шийдвэр хүлээсэн иргэд нэмэгдсээр байна

ӨНӨӨДРИЙН ШҮҮХ ХУРЛААР ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯЛЛАЖ, 
ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРНА-

Өнөөдөр “Очир” тѳвийн буудлын ѳрѳѳнд  аймшигтайгаар амиа алдсан 13 настай охины шүүх хурал 10:15 цагт эхэлсэн билээ. Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар хуралдааныг шүүж байна. Мөн хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав болох Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцож байна. Мөн шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөхөөр С. Оюунцэцэг нар шүүх хурал оролцож байна. Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүх буй билээ. Зүйл ангийн тодруулбал, 10.1-Хүнийг алах, 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээжээ.

hereg

-ТАЛИЙГААЧ АМЬД БАЙХДАА ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ, БАЙНГА ИНЭЭЖ ЯВДАГ 
ДАРУУХАН ОХИН БАЙСАН ГЭВ-

Харин шүүх танхимын гадна хохирогч охины ар гэрийнхэн болон тус шүүх хурлыг хуулийн дагуу үнэн үѳв шийдэхийг шаардаж Монголын эмэгтэйчүүдийн холбооны тѳлѳѳлѳгч нар, шүүх хурлын шийдвэрийг хүлээсэн иргэд, “Лантуун дохио” тѳрийн бус байгууллагын н.Ганжавхлан нар ирсэн байв.

Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн гадна “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” нэртэй жагсаал дахин болж байна.  Түүнчлэн талийгаач охины сурч байсан 33-р сургуулийн нийгмийн ажилтан, бага ангийн багш, дунд ангийн багш нар хүрэлцэн иржээ. Тэд мэдээллийн хэрэгслээр болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хэлж байгаа шиг архичин, биеэ үнэлэгч байгаагүй гэдгийг хэлэхээр ирсэн гэв.

hereg

Талийгаач охины амьд байхдаа авч байсан шагнал, баярын бичиг, медалийг нь эгнүүлэн тавьжээ. Охин амьд байхдаа 2013-2014 оны шилдэг сурагч, манлайлагч сурагч, тэргүүний сурагч болж байсан тѳдийгүй урлагийн олон тѳрлийн тэмцээнд орж медаль хүртэж байсан авьяаслаг энгийн даруу, байнгын инээж байдаг охин байсан гэдгийг тэд хэлж байсан нь жагсаалд оролцогчдын сэтгэлийг эмзэглүүлж байлаа. Өнөөдрийн шүүх хурлыг хойшлохгүйгээр шийдвэрээ үнэн зөв гаргана гэдэг итгэж байна хэмээн ирсэн хүмүүс хэлж байна. Мөн шүүх хурлын гадна шүүхийн шийдвэрийг хүлээсэн иргэд нэмэгдсээр байлаа. Шүүх хурал эхлээд дөрвөн цаг болсон бөгөөд орой хүртэл үргэлжилнэ хэмээн албаныхан мэдээлэв.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ТҮШИГ

hereg

hereg

hereg

hereg

hereg

hereg

hereg

hereg

hereg

hereg

hereg

hereg

СЭТГЭГДЭЛ БИЧИХ