Мадонна: Намайг шинэ замаар хөтөлдөг хүүхдүүддээ талархдаг шүү!
Америк даяар өчигдөр хүмүүс гэр бүлээрээ цуглан Талархлын баяраа тэмдэглэлээ. Поп хөгжмийн 60 настай домогт од Мадонна ч гэсэн 22-той Лурдес, 18-тай Рокко, 13-тай Дэвид, 12-той Мерси Жеймс, зургаатай ихэр Стелла ба Эстер гээд бүх зургаан хүүхдийнхээ хамт Африкийн Малавид Талархлын баярыг тэмдэглэжээ.
Тэрээр “Instagram” хуудсандаа хүүхдүүдийнхээ хамтдаа авахуулсан зургийг нийтлээд дор нь, “Миний хүүхдүүд намайг урьд өмнө яваагүй замаар хөтөлж, босгоор нь алхаж орно гэж ер төсөөлөөгүй үүд хаалгыг нээж өгдөг билээ. Ээж нь та нартаа талархаж явдаг шүү! Нэр алдар, амжилт, бичсэн дуу, цомгууд хамгаас хайртай та нарын минь дэргэд дэндүү өчүүхэн зүйлс. Энэ хорвоогийн хүн бүхэнд Малавигаас Талархлын баярын мэнд хүргэе!” гэж бичжээ.
Мадонна ууган охин, хүү хоёроо төрүүлж, дөрвөн бага хүүхдээ Малавигаас үрчилсэн аж. Алдарт дуучин эмэгтэй Африкийн ядуу энэ оронд хүүхдүүдийнхээ хамт үе үе хүрэлцэн ирж сургууль, эмнэлэг барихад тусламж үзүүлдэг байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ