Хөл хүнд Меган Маркл 200 гаруй ядуучуудад зориулан хоол хийлцжээ
Их Британийн хунтайж, Сассексийн гүн Харригийн 37 настай эхнэр Меган Маркл хөл хүндтэй ч хоёр сарын өмнө “Хамтдаа: Манай нийгэмлэгийн хоолны цэсний ном”-ыг хамтран гаргасан “Hubb Community Kitchen” буяны нийгэмлэгийг гэнэт эргэжээ.
Тэрээр гал тогооны өрөөнд нийгэмлэгийн гишүүдийн хамт 200 гаруй орон гэргүй, өндөр настай, цагаач хүмүүст зориулсан перс маягийн шарсан тахиа, ямааны махтай египет үндэсний фаттех, тошлойтой будаа бүхий үдийн хоол хийлцжээ.
Меган Марклын тусламжтайгаар хэвлэгдсэн ном хоёр сарын дотор 40 мянган хувь борлогдон 269 мянган ам.долларын орлого оруулсны ачаар “Hubb Community Kitchen” буяны нийгэмлэг гал тогоогоо бүрэн шинэчилж, ажлын цагаа нэмсэн аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ