АМГТГ: Шатахууны үнэ ирэх оны эхээр буурах магадлалтай

2019 оны I, II сараас шатахууны үнэ аажимдаа буурах магадлалтай талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ. 


Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь шатахууны үнэд нөлөөлсөн. Өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани өнгөрсөн X сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн.


Гэхдээ XI сард ОХУ-аас нийлүүлсэн АИ-92 бензин 766-765 ам.доллар болж буурсан байна. XI сард импортолсон шатахуун XII дугаар сард борлуулалтад гардаг учраас дараагийн саруудад шатахууны үнэ буурах магадлалтай хэмээн мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ