Кейт Миддлтон, хунтайж Уильям хоёрын хайр дурлалыг түүхээс
Кейт Шотландын Сент-Эндрюссын их сургуульд сурч байхдаа хунтайж Уильямтай танилцжээ. Энэ явдал 2002 онд болсон байна. Оюутны амралтын үеэр хунтайж Уильям, Кейт хоёр хамтдаа аялаж, 2003 онд бүсгүй хунтайжийн 21 дэх төрсөн өдрөөр уригдсан цөөхөн найзын тоонд оржээ. Тийнхүү тэд хоёр жилийн дараа л албан ёсоор хос болсон юм.
2007 онд тэд золтой л хоёр тийш болчихоогүй байна. Юу гэвэл, хунтайж Дорсет гүнлэгийн цэргийн сургуулилтын хуаран руу явж, харин Кейт Лондонд суухаар үлджээ. Хэдэн сарын дараа л Уильям алдаа гаргаснаа эргэн санаж, Миддлтонтой харилцаагаа сэргээсэн байна.
Уильям талийгаач ээж гүнж Дианагийн гэрлэлтийн бөгжийг Кейтэд бэлэглэснээр дэлхийг тэр чигээр нь алмайруулсан юм. Кейт Миддлтон, хунтайж Уильям хоёр 2011 онд гэрлэсэн билээ. Герцог болон Кембрижийн гүнж хэдийнэ долоон жил аз жаргалтай аж төрж, гурван хөөрхөн хүүхэдтэй болжээ. Энэ нь Жорж, Шарлотта, Луи нар юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ