“Хүн чанартай бол талийгаачийн 49 хоног дуусахаас өмнө ээж дээр нь очоорой

“Mongolia’s next top model” /MNTM/ тэмцээний шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан талаарх мэдээ олон нийтийг цочирдуулсан.

Талийгаач бүсгүйн амиа алдсан шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй, шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байгаа бөгөөд ар гэрийнхнээс ямар нэгэн мэдээлэл нийтэд цацахыг хүсээгүй юм.

Харин охиноо зуурдаар алдсан ээжийн сэтгэлийг хэн ч ойлгоогүй, тоогоогүй бололтой. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү цахим хуудсандаа дараах зүйлийг бичжээ.

Тэрбээр “Шоунд оролцож байсан охидуудаас хэн ч ээж дээр нь очоогүй яг нэг даалгавар дарамт авсан юм шиг ээжид нь асуух зүйл их байгаа тэмцээний гурван шүүгч ирэх байтугай утсаар ч яриагүй байна.

Хүн чанар байгаа бол 49 хоногийг дуусахаас өмнө очоорой ээжид асууж лавлах зүйл байна. Тэмцээн уралдааны зургийг яах гэж тааглаж тавьдаг вэ. Мэдээж өндөр оноо авахын тулд тэгвэл тэмдэглэгдсэн хүмүүс бүгд хувийн мэдээллээ зассан хавтсны, зураг нүүр зураг бүгд аравдугаар сарын 15-нд солигдсон бүх уралдааны зургуудыг орж шалгана уу"
 гэж бичжээ.

О.Сайхан
Оллоо.mn 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ