Канадад байшингийн үүдний камерт сүнсний дүрс бичигджээ
Канадын 46 настай оршин суугч эмэгтэй Мени Питошья гэрийнх нь үүдний камерт бичигдсэн видеог интернетээр хуваалцжээ. Тэрхүү видеод хөдлөх тунгалаг дүрсийг эмэгтэй сүнс гэж үзэж байгаа аж.
Мени Питошья, видеоны дор бичихдээ, “Миний нохой гэнэт хуцаж эхлэн үүд рүү гүйж очсон юм. Би илгээмж ирэхийг хүлээж байсан тул шуудангийн ажилтан ирсэн гэж бодсон. Гэвч үүд тайлахад хэн ч байгаагүй боловч нохой маань ихэд сандран хуцсаар байсан юм. Тэгээд хяналтын камерынхаа дүрсийг шалгаад үүнийг харсан” гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ