Мартсан зүйлийг нь өгөхөөр 8 цаг хүлээжээ
Машинд мартаж буусан эд зүйлсийг нь өгөхөөр зорчигч эмэгтэйг найман цаг хүлээсэн Москвад такси барьдаг Кыргызстаны жолоочийг дуудлагаар үйлчилдэг таксины “Ситимобил” компанид ажилд авахаар урьж, нэг сарын турш түүнээс хураамж авахгүй гэж мэдэгдсэнийг “Известия” сонинд бичжээ.
Энэ явдлын тухай зорчигч бүсгүй өөрөө нийгмийн сүлжээнд бичсэн байна. Түүний бичсэнээр, жолооч мартаж буусан түрийвч, баримт бичгүүдийг нь буцааж өгөхөөр түүнийг хүлээж байжээ. Таксины жолооч зорчигчтой утсаар холбогдох боломжгүй байсан учир, хүйтэнд гадаа орцны хажууд зогсож байсан байна.
“Энэ нь компанийн ажилтнуудад урам хайрласан явдал боллоо. Үйлчлүүлэгчдэд санаа тавих нь таксины жолооч нарын ажлын гол зүйл, энэ жолоочийн үйлдэл үүний жишээ болж байна” гэж “Ситисобил” компанийн холбооны асуудал эрхлэсэн захирал Георгий Лобушкин хэлжээ.
Компанийн судалгаанаас үзвэл, таксинд голдуу гар утсаа мартаж буудаг байна.
“Ситимобил” компани захиалгын үйлчилгээгээ 2017 он эхлэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ