Ши Жинпин: Худалдааны ч, хүйтэн ч дайнд ялагч гарахгүй
БНХАУ-ын дарга Ши Жинпин Папуа-Шинэ Гвинейд болж буй APEC буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ, “Худалдааны ч, хүйтэн ч дайнд ялагч гардаггүйг түүх нотолсон билээ. Улс орнууд харилцан яриа, зөвлөлгөөний замаар шийдэх болохгүй асуудал гэж үгүй” гэжээ.
Манай урд хөршийн удирдагч АНУ, БНХАУ-ын хооронд эхэлсэн худалдааны дайны талаар ийн мэдэгдсэн юм. Хоёр гүрэн энэ оны долдугаар сарын 6-нд тус тусын 34 тэрбум ам.долларын импортын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан билээ. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сард нэмж 200 тэрбум ам.долларын импортын бүтээгдэхүүнд тус тус 10 хувийн татвар ногдуулж эхэлсэн юм.
АНУ-ын тал Хятадыг шударга бус наймаа хийн шинэ бүтээгдэхүүний санааг нь бүдүүлгээр хулгайлж буйд голчлон буруутгаж байгаа билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ