Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн Анхан шатны шүүх хурал өнөөдөр болно
Дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр 15 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болно.
Тодруулбал, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь "C1" телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.
Хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлэх санал гаргаснаар энэ сарын 1-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж шүүх хурлын товыг гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ