Ам.долларын ханш 2570 төгрөг байна
Ам.долларын ханш 2570 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь оны эхэнтэй харьцуулбал 3 хувь өссөн үзүүлэлт юм. Ханшийн өсөлтийг шалтгааныг Төв банкнаас тайлбарлахдаа экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт нь импорт, гадаадаас авсан зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрөөсөө бага байгаатай холбож байгаа.
Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар төлбөрийн тэнцэл хасах 198.5 хувийн алдагдалтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.1 дахин өсчээ. Уг өсөлт нь ам.долларын ханш өсөх гол шалтгаан болжээ. Улирлаас шалтгаалан манай улсын импортын хэмжээ хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал, тэмдэглэлт баяруудын өмнө импорт нэмэгддэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ