Загвар өмсөгч Нора Бали арал дээр зугаалж явна

"Боловсрол" телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан дэлхийд алдартай "Next Top Model" шоу манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан. Харамсалтай нь шилдэг оролцогчдын нэг Ч.Чамин-Эрдэнэ нас барснаар тус шоу түр хугацаанд завсарлаад буй. Одоогоор түүнийг юуны учир амиа алдсаныг холбогдох байгууллагууд шалгаж буй бөгөөд тус нэвтрүүлгийг зохион байгуулагчдын зүгээс олон нийтийг худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулсан. Харин шоу завсарлаж байх энэхүү хугацаанд шоуны ерөнхий шүүгч Нора Бали арал дээр алжаалаа тайлж явна. Фэйсбүүк дэх олны хандлагаас төвөгшөөсөн тэрээр хэсэг хугацаанд фэйсбүүкээс хол байхаар шийдсэн бөгөөд инстаграм хуудсаа идэвхтэй хөтлөхөөр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ