Ипотекийн зээлийн санхүүжилтэд 33.5 тэрбум төгрөг олгов

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 10 дугаар сард Монголбанкнаас 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 215 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 17.5 тэрбум төгрөгийг 400 иргэнд олгожээ.

 

Энэ оны эхнээс Монголбанкны банкны эх үүсвэрээр  159.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 77 тэрбум төгрөг нийт 236.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,578 зээлдэгчид олгоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ