ФОТО: Өнөөдөр нээлтээ хийх ЯАРМАГИЙН ДАВХАР ГҮҮР

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд баригдсан нийт 4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 13 цагт эхэлнэ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцох аж.

Яармагийн шинэ гүүр нь 250.2 урт, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болж байгаа юм. Уг төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Харин шинэ гүүрний шавыг 2017 оны тавдугаар сард тавьжээ.

Төслийн хүрээнд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийн сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих зэрэг ажлуудыг хийжээ.

Тус гүүр Хятадын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртөгөөр боссон бөгөөд "Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, зөвлөхөөр Монгол Германы хамтарсан компани ажилласан байна.

 

gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ