Дархан-Уул, Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэст 33 кг алт худалдан авчээ

Монголбанкнаас Дархан-Уул болон Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэст нийт 33 зг алт тушаажээ. Тодруулбал, Дархан-Уул дахь хэлтэс 25.6 кг, Баянхонгор дахь салбарт 7.4 кг алт тушаасан байна. Алт тушаалт нэмэгдэх болсныг Дархан-Уул болон Баянхонгор аймагт сорьцын шинэ лаборатори нээсэн нь үр дүнгээ өгчээ. Цаашид Монголбанкнаас алтны сорьцын лаборатори байгуулахаар судалж байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Монголбанк нийт 14.3 тонн алт худалдан аваад байна.

“Монголбанк сорьцын лаборатори нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллана. Алт тушаалт болон гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд энэ нь сайн нөлөө үзүүлнэ” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьж байсан юм.

Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 22 тонн худалдан авах зорилтыг Монголбанк тавиад байгаа билээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ