Жүжигчин Амгаагийн ээлжит хайрын эзэн хэн бэ?
Загвар өмсөгч Амгаланбаатар "Учиртай гурав" уран сайхны кинонд дүр бүтээж чамгүй жүжигчин гэдгээ харуулсан нэгэн. Үүнээс хойш хэд хэдэн кинонд гол дүр бүтээсэн тэрээр жүжигчин хэмээн овоглогдох болсон. Түүнээс гадна арга хэмжээ тун ч сайн хөтлөн авч явдаг тэрээр амрагийн явдлаараа дуулиан тарьсаар ирсэн. Өөрийгөө хүүхэмсэг нэгэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан удаатай тэрээр эхнэртэй болж буй бөгөөд үүнийгээ ч олон нийтийн дунд ил тод, бахархалтайгаар зарлаад авчээ. Бүжигчин Бямбаагаас салсан тухайгаа гунигтайхан зарлаж байсан тэрээр энэ удаад түүнийг тавьж явуулалгүй дэргэдээ үүрд үлдээхийг хүссэн бололтой. Хосууд эргэн нийлж хамтын амьдралаа зохиохоор болоод буй бөгөөд тун удахгүй хуримын зар дуулгаж магадгүй хэмээх шуум нисэж эхэлсэн байна. Энэ жилдээ багтаан гэр бүл зохиох төлөвлөгөөтэй байгаа хэмээн нэгэн нэвтрүүлгийн үеэр дурдаж байсан жүжигчин Амгаа ийнхүү санасандаа хүрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ