Монголбанк алт худалдан авах үнээ нэмэгдүүлжээ

Монголбанк  өнгөрөгч есдүгээр сард нэг грамм алтыг 95.4 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол энэ сараас эхлэн 101.06 мянган төгрөгөөр худалдан авах болжээ. Энэ нь алт тушаалтыг нэмэгдүүлэх хөшүүрэг гэж үзэж байгаа аж. Монголбанк энэ оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 14.3 тонн алт худалдан аваад байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521,6 кг нөөц, таван үндсэн ордын 18697,9 кг нөөцийг эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүлээн авчээ. Ингэснээр Монгол Улсын алтны нөөцийг 23.2 тонноор нэмэгдүүлсэн гэж салбар яамныхан үзэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ