”Зээл авсан компанийн үйл ажиллагаанд Я.Содбаатар сайдын эхнэр оролцдоггүй” гэв
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гаас өөрсдийн хамаарал бүхий компанидаа 950 саяас төгрөгнөөс 1.2 тэрбум төгрөг хүртэлх зээл авсан тухай мэдээлэл гарсан.
Зээлийн асуудалд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатарын нэр холбогдсон бөгөөд түүнээс зээл авсан эсэхийг тодруулахад “Манай эхнэр найз нартайгаа хамтран байгуулсан аж ахуйн нэгж Жижиг дунд үйлдвэрлэлийн сонгон шалгаруулалтад орж зээл авсан юм байна. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод нэлээд удаж байгаа. Энэ зээлийн талаар зээл авсан аж ахуйн нэгжээс нь тодруулж асуусан. Аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтад орж зээлээ аваад зориулалтын дагуу ашиглаад, тодорхой ажлын байр бий болгоод төслөө хэрэгжүүлж байгаа юм билээ. Хэдий хэмжээний зээл авсан гэдгийг нь тухайн аж ахуйн нэгжээс асуусан нь дээр” гэсэн хариулт өгчээ.
Zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ