Монголбанк есдүгээр сард ипотекийн зээлд 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ
Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. Ингэснээр 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсанбайна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2,724 иргэнд олгожээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2018 он дуустал 150 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тухай Монголбанкнаас мэдээлэл хийх үеэр тус банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир хэлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ