Шатахуун импортлогчид 50-80 төгрөгөөр нэмжээ
Хүйтний ам наашлахтай зэрэгцээд л шатахуун импортлогчид үнээ нэмчихлээ.
Өчигдөр орой 21:00 цагийн байдлаар ихэнх шатахуун импортлогчид хамгийн эрэлттэй АИ92 шатахууныхаа үнийг литр тутамд нь 50-60 төгрөгөөр нэмчихсэн байв.Нэг удаа үнэ нэмэхдээ литр тутамд 60 төгрөг гэж бодохоор нэг сая машинаас нэг литр тутамд 60 сая, 60 литр тутамд 3.6 тэрбум төгрөгийн ашигтай нэг хэсэгхэн хүмүүс ажиллаж байна. Тэд үнэхээр монополь гэдгээ мэдэрчихэж. Тиймдээ ч хэнээс ч хамааралгүй шөнө оройн цагаар нууцаар үнээ нэмдэг болчихож. Засгийн газар яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ. ?
Өнөөх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар яагаад таг чиг болчиховоо?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ