Загвар өмсөгч Б.Цэрэндолгор Сингапурыг зорилоо

"Mongolia”s Next Top Model" шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр /2018.10.06/ үзэгчдэд хүрч эхэллээ. Шоутай холбоотой шинэ мэдээлэл хүргэхэд, тус "Mongolia”s Next Top Model"-ын  анхны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор буюу Цэкү өнгөрсөн баасан гаригт /2018.10.05/ Сингапур улсыг зорилоо.

Өнгөрсөн жил болсон нэгдүгээр улирлын шалгаруулалтад түрүүлснээр Б.Цэрэндолгор 20 сая төгрөг, Парис хотоор аялах эрхээр шагнуулснаас гадна Сингапурын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхтэй болсон юм.

Шоуны шүүгч Норагийн тайлбарласнаар өмнө нь үсчний алдаанаас болж загвар өмсөгч бүсгүйн үсний эрүүлжиж ургах хугацааг хүлээсээр өдийг хүрсэн байна. Ингээд “Looque” агентлагтай хамтран ажиллахад шаардлагатай нөхцөл, тохироо бүрдсэн тул Цэкү ийн хилийн дээс алхлаа.

Түүнийг найз залуу нь болох Aim4R продакшны бүжигчин Б.Билгүүн буюу Kai нарын ойр дотныхон нь нисэх буудлаас үджээ.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ