Жастин Бибер: Хэйли, би чамайгаа үүрд хайрлах болно

Дуучин Жастин Бибер, модель Хэйли Болдуин нар гэрлэлтээ батлуулсан талаар модель бүсгүйн ах Алек Болдуин ярьсан билээ. Харин Жастин, Хэйли нар хуримаа албан ёсоор хэзээ хийхээ зарлаагүй байгаа юм. Хаа сайгүй хамт явдаг тэд саяхан Канадын “Stratford Perth Museum”-д очжээ. Тэнд болсон арга хэмжээнд урилгаар очсонЖастин музейн хүмүүст Хэйлиг эхнэрээ гэж танилцуулсан байна. Түүнчлэн музейн Instagram хуудсанд нийтлэгдсэн зураг олон хүнийг уяраажээ. Уг зураг дээр Жастин Бибер дурсгалын самбар дээр “Би чамайгаа үүрд хайрлах болно, Хэйли” гэж бичсэн нь харагдаж байгаа аж.

Жастин Хэйлид маш их итгэдэг нь харагддаг. Тэд өнгөрсөн зун шар хэвлэлүүдийн бай болсон билээ. Гудамжаар зугаалж явахдаа Жастин Бибер уйлж, Хэйли Болдуин аргадаж байгаа зураг цахимаар удаа дараа цацагдсан. Тэд хоёулаа ч уйлж байгаа зураг цацагдсан юм. Жастины фэнүүд нь дуучны стрессдсэн шалтгааныг хуучин найз бүсгүй Селена Гоместой нь холбон тайлбарлах нь бий.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ