Өнөөдөр 138,406 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

Өнөөдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 138,406 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, найман хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Алтайн зам” ХК болон "Материалимпекс” ХК компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо” ХК болон "Махимпекс” ХК компанийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Энэ өдөр "TOP 20" индекс 20177.27 нэгж болж 0.91 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,350,655,048,359 төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ